Genius номын цуврал
Шатрыг системтэй
сурах ном.
9 шатлалт, олон улсын стандарттай тактикийн цуврал, мөн шатрыг анх удаа сурч буй хүнд зориулсан «Шатрын цагаан толгой».
♟GENIUS 1Хүү
♞GENIUS 2Морь
♝GENIUS 3Тэмээ
♜GENIUS 4Тэрэг
♛GENIUS 5Бэрс
♚GENIUS 6Ноён
♔GENIUS 7Genius Мастер
♔GENIUS 8Genius Их мастер
♔GENIUS 9Genius Супер их мастерЯагаад Genius 1–9 гэж?
Нэг ном — нэг цол
Ном бүр 240 бодлоготой. Өдөрт 4 бодлого хийвэл хоёр сарын дотор нэг номыг дуусгана. Төгсгөлийн шалгалтыг давбал дараагийн шатанд гарна.
Аргыг нэрээр нь заана
Бодлогууд тактикийн аргаар ангилагдсан — хүүхэд юу хийж байгаагаа ойлгож суралцана.
Хуудас бүрт QR хариу
Хариугаа утсаараа шууд шалгана. Эцэг эх шатар мэдэхгүй ч хамт сууж туслах боломжтой.
Дэлгэцийн оронд хөлөг
Гэр бүлээрээ нэг ширээнд сууж, хамтдаа бодох цаг. Ганцаараа ч бодож болно.
Номын агуулга
Ном бүрт юу заадаг вэ?
Ном бүр «Орох шалгалт»-аар эхэлж, сэдэв сэдвээр ахиад, «Гарах шалгалт»-аар төгсөнө. Аль номноос эхлэхээ мэдэхгүй бол түвшин тогтоох сорил өгөөрэй.
♟Genius 1 · Хүү
Шатрын суурь
- Бэлэн үү? — Орох шалгалт
- Хамгаалалтгүй бод
- Бэрсээр мадлах
- Тэргээр мадлах
- Морь, тэмээ, хүүгээр мадлах
- Сүүлийн эгнээний мад
- Хүү бод болгох
- Холимог давтлага — Гарах шалгалт
♞Genius 2 · Морь
Шийдвэр гаргалтын суурь
- Бэлэн үү? — Орох шалгалт
- Морины давхар цохилт
- Бусад бодын давхар цохилт
- Дараас
- Нээнтэг довтолгоо
- Бод барих
- 2 нүүдлийн мад
- Мадны загвар: Опера ба булангийн мад
- Холимог давтлага — Гарах шалгалт
♝Genius 3 · Тэмээ
Тактикийн суурь
- Бэлэн үү? — Орох шалгалт
- Татан авчрах
- Урвуу дараас
- Нээв шаг ба давхар шаг
- Хамгаалагчийг устгах
- Ил гарсан ноён руу довтлох
- Хүүний төгсгөл
- Онцгой нүүдэл: зөрж идэх ба сэлгээ
- Хэт ачаалал
- Холимог давтлага — Гарах шалгалт
♜Genius 4 · Тэрэг
Тооцоолол ба комбинаци
- Бэлэн үү? — Орох шалгалт
- 3 нүүдлийн мад
- Өгөөш
- Холдуулах
- Завсрын нүүдэл
- Ноёны бүтцийг эвдэх
- Мадны загвар: Араб, Анастасиа, түгжээ, дэгээ
- Хамгаалалт
- Аврах арга: мөнхийн шаг ба пат
- Холимог давтлага — Гарах шалгалт
♛Genius 5 · Бэрс
Гарааны тактик
- Бэлэн үү? — Орох шалгалт
- f7 ба f2 нүд рүү довтлох
- Гарааны занга
- Гараанд хамгаалалтгүй бод
- Гараан дахь дараас
- Гараан дахь давхар цохилт
- Эрт гарсан бодыг барих
- Сэлгээгүй ноёныг шийтгэх
- Грекийн бэлэг
- Холимог давтлага — Гарах шалгалт
♚Genius 6 · Ноён
Төгсгөлийн тактик
- Бэлэн үү? — Орох шалгалт
- Хүүний төгсгөл
- Тэрэгний төгсгөл
- Тэмээ, морины төгсгөл
- Бэрсний төгсгөл
- Нэвтэрсэн хүү
- Дутуу бод болгох
- Төгсгөлийн мад
- Хүүний нэвтрэлт
- Давамгайлал
- Холимог давтлага — Гарах шалгалт
♔Genius 7 · Genius Мастер
Цугцванг, нам гүм нүүдэл, хамгаалалт
- Бэлэн үү? — Орох шалгалт
- Цугцванг
- Нам гүм нүүдэл
- Хамгаалалтын нүүдэл
- Завсрын нүүдэл
- Бод барих (ахисан)
- Хамгаалагчийг устгах (ахисан)
- Нээнтэг довтолгоо (ахисан)
- Цөхрөлийн бод
- Тээрэм
- Холимог давтлага — Гарах шалгалт
♔Genius 8 · Genius Их мастер
Нарийн комбинаци
- Бэлэн үү? — Орох шалгалт
- Нүд чөлөөлөх
- Хаалт тавих
- Нэвт цохилт
- Татан авчрах (ахисан)
- Холдуулах (ахисан)
- Нээв шаг ба давхар шаг (ахисан)
- Золиослон довтлох
- 3–4 нүүдлийн мад (ахисан)
- Холимог давтлага — Гарах шалгалт
♔Genius 9 · Genius Супер их мастер
Мастерын бодлого ба этюд
- Бэлэн үү? — Орох шалгалт
- Мастерын мад (3–5 нүүдэл)
- Идэхгүй, шалахгүй мад
- Этюд
- Ховор мадны загварууд
- Их мастеруудын өргөөс
- Супер комбинаци
- Шатрын түүхийн алдартай комбинациуд
- Genius бүтээл: нам гүм түлхүүртэй мад
- Холимог давтлага — Гарах шалгалт
♙Шатрын цагаан толгой
Бүх насныханд зориулсан анхан шатны ном · 96 хуудас
Шатрын түүхээс эхлээд хөлөг, бодын нүүдэл, онцгой нүүдлүүд, бүтэн тоглолт хүртэл алхам алхмаар заана. Дуусгасан хүн Genius 1-д бэлэн болно.
Захиалга
3 алхмаар номоо аваарай
- Захиалгаа бөглөнө
Доорх 1 минутын форм
- Бид залгаж баталгаажуулна
Хаяг, багцаа шалгана
- Хүлээж авахдаа төлнө
Хүргэлт үнэгүй