Системтэй шатрын сургалт · 5–18 нас
Нүүдэл бүр —
боломж.
Хүүхэд шатраар дамжуулан бодож, алдаанаасаа суралцаж, тэвчээртэй байж сурна. Системтэй хөтөлбөр, өөрийн номын цуврал, долоо хоног бүрийн тэмцээн — бүгд нэг дор.
Хүргэлт Монгол даяар үнэгүй · Төлбөрөө хүлээж авахдаа төлнө
♟GENIUS 1Хүү
♞GENIUS 2Морь
♝GENIUS 3Тэмээ
♜GENIUS 4Тэрэг
♛GENIUS 5Бэрс
♚GENIUS 6Ноён
♔GENIUS 7Genius Мастер
♔GENIUS 8Genius Их мастер
♔GENIUS 9Genius Супер их мастерТанд юу хэрэгтэй вэ?
Хоёр замын аль нэгээр эхэлнэ
Genius 1–9
9 шатлалт тактикийн номын цуврал
Ном бүр 240 бодлоготой, сэдвээр нь ангилсан. Хялбараас хэцүү рүү алхам алхмаар ахиж, номын төгсгөлийн шалгалтыг давбал шинэ цол авна.
- Сэдэв бүрийн арга барилыг нэрээр нь заана — «зүгээр л сайн нүүдэл ол» биш
- Хуудас бүрт QR код — хариугаа утсаараа шууд шалгана
- Эцэг эх шатар мэдэхгүй ч хүүхдэдээ тусалж чадна
- Алдааны дэвтэр, номын төгсгөлд цолны шалгалт
- A5 хэмжээ, 105г матт цаас, бүрэн өнгөт
- Хүүхэд ч, том хүн ч хэрэглэж болно
10 номын багц
Genius 1–9 + Шатрын цагаан толгой
НӨАТ орсон · Монгол даяар үнэгүй хүргэлт
ЗахиалахБүх багц, үнэ →Өдрийн бодлого · Genius Сорилт
Аварга шиг бодоод үз.
Genius 1–9 номын жинхэнэ бодлого. Өдөр бүр шинэ бодлого гарна — хүүхэдтэйгээ хамт бодоорой. Бодоо дараад, очих нүдээ дарахад л болно.
Хөлгийг үргэлж Цагаан талаас харуулна — хэн нүүхийг дээр нь бичсэн.
Хүүхдийнхээ түвшинг тогтоох →Хүүхдийн замнал
Эхний нүүдлээс Супер их мастер хүртэл
Шатар огт мэдэхгүй бол «Шатрын цагаан толгой»-оос эхэлнэ. Дараа нь Genius 1-ээс 9 хүртэл шат шатаар ахина. Аль шатнаас эхлэхээ 5 минутын сорилоор мэдээрэй.
Онлайн сургалт
Монголын анхны 9 сарын системтэй шатрын хөтөлбөр
Долоо хоногт 4 хичээл
Хичээл бүр 1 цаг, 19:00–20:00. Хоёр ээлж: Да·Лх·Ба·Ня эсвэл Мя·Пү·Бя·Ня.
Сар бүр тодорхой зорилт
Хөтөлбөр сар сараар төлөвлөгдсөн. Хүүхэд юу сурч, хаана хүрснийг харж болно.
Ням бүр тэмцээн
Genius Arena лиг — оролцсон хүүхэд бүр оноо авна. Тоглох нь чухал.
Одоогийн ангиуд дүүрсэн. Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх →
(оруулна)
Дасгалжуулагч
Б. Сайнбуян
Ялалт бүр сайн биш, ялагдал бүр муу биш. Тоглолт бүрээс юу сурсан нь л хамгийн чухал.
Багаасаа шатрын тамирчин. Олон жил бодож явсан «шатрыг системтэй заах» санаагаа Genius хөтөлбөр, Genius 1–9 номын цуврал болгон бүтээсэн.
Genius Arena лиг · 11-р сар
Оролцох нь чухал. Тоглох нь чухал.
3-аас дээш тоглолт тоглосон хүүхэд бүр 5 оноо, байр эзэлбэл нэмэлт оноо. Хүүхэд бүр өөрийн түвшний бүлэгт өрсөлдөнө.
🏆 Аваргын бүлэг
400 ба түүнээс дээш рейтинг
| # | ТАМИРЧИН | ОНОО |
|---|---|---|
| 1 | Tubi6915 | 15 |
| 2 | lgndofchess | 13 |
| 3 | handsomesuperchin | 11 |
| 4 | Namuundulam37 | 10 |
| 5 | Altan-Ochir1116 | 9 |
🌱 Шинэ одын бүлэг
400-аас доош рейтинг
| # | ТАМИРЧИН | ОНОО |
|---|---|---|
| 1 | firelikewaterobisidian | 15 |
| 2 | Azu0825 | 13 |
| 3 | Khangal007 | 11 |
| 4 | Subeedei1111 | 10 |
| 5 | Tushig0516 | 9 |
Дараагийн тэмцээн: Ням · 11/15 · 19:00
Түгээмэл асуулт
Эцэг эхчүүдийн асуудаг зүйлс
Хүүхэд маань шатар огт мэдэхгүй. Аль номоос эхлэх вэ?
«Шатрын цагаан толгой»-оос эхэлнэ. Хөлөг, бод, нүүдлээс эхлээд алхам алхмаар заадаг тул дуусгасны дараа Genius 1-д бэлэн болно.
Би өөрөө шатар мэдэхгүй. Хүүхдэдээ яаж туслах вэ?
Хуудас бүр дээр QR код бий. Утсаараа уншуулбал зөв хариу нь гарч ирнэ. Тиймээс хамт шалгаж, хамт суралцаж болно.
Хүргэлт, төлбөр ямар вэ?
Хүргэлт Улаанбаатар болон орон нутагт үнэгүй. Захиалгыг утсаар баталгаажуулсны дараа хүргэлтэд гаргана. Төлбөрөө номоо хүлээж авахдаа төлнө.
Том хүн ашиглаж болох уу?
Болно. Номууд насны хязгааргүй — шатрыг системтэй сурахыг хүссэн хэн бүхэнд тохирно.
Онлайн сургалтын үнэ, хуваарь?
Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлбэл дасгалжуулагч өөрөө холбогдож хуваарь, нөхцөлийг дэлгэрэнгүй танилцуулна.
Тэмцээнд яаж орох вэ?
Chess.com дээрх Genius Chess MN клубт нэгдээд, Ням гараг бүр 19:00-д тэмцээний линкээр орно. Клубт нэгдэх →